
Өчигдөр Хойд Солонгос улс үүсээд буй хурцадмал байдлыг намжаах зорилгоор Өмнөд Солонгосын талтай ямар нэг нөхцөл тавихгүйгээр уулзахыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Тэдний дамжуулсан мэдээллээр бол Хойд Солонгосын тал энэ уулзатыг “хэнтэй ч, хэзээ ч, хаана ч хийхэд” бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ үүнийг Өмнөд Солонгос улс хүлээж аваагүй төдийгүй, нухацтай авч үзэх шаардлагагүй “суртал ухуулга” гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Өмнөд Солонгосын холбоотон АНУ өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “энэ мэдэгдэл нь Хойд Солонгос асуудалд нухацтай хандахгүй байгааг харуулсан хэрэг боллоо” гэжээ. Сөүлийн хувьд арваннэгдүгээр сард Ёнпён арал руу гал нээсэн явдалд уучлалт гуйхыг шаардаж байгаа аж.
“Хойд Солонгос өмнө нь ийм төрлийн мэдэгдэл хийж байсан. Харин энэ нь Өмнөд Солонгост суртал ухуулга хийх гэсэн хэлбэр” гэж Нэгтгэлийн яамны албан тушаалтан хэлсэн юм.
Э.Очирт