
Шинжээчдийн хэлснээр ийм төрлийн явдал алагтуу шувууны хувьд маш ховор тохиолддог үзэгдэл гэж мэдэгдэж байгаа бөгөөд үхлийн шалтгаан нь ямар нэг өвчин, эсвэл хортой холбоотой байж болох тухай хэлжээ.
Арканзасын хувьд унаж үхсэн шувуудын үхлийн шалтгааныг олохын тулд зарим шувуунд задлан шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний урьдчилсан дүнгээс харахад шувууд цээжин биедээ дотоод гэмтэлтэй байсан ба их хэмжээний дотуур цус алдалттай байсан аж. Бусад эд эрхтнүүд нь хэвийн байсан гэж албаны хүмүүс мэдээлсэн. Ямар нэг халдварт өвчин байгаагүй гэнэ. Байгаль орчны мэргэжилтнүүд 65 шувууг шинжилгээнд зориулан авсан юм. Гэхдээ шувуу судлаач Карен Роүв энэ явдлыг тийм ч ер бусын зүйл биш гээд үүний шалтгаан нь аянга, эсвэл өндөр дэх мөндөртэй холбоотой байж болох тухай хэлж. Баасан гаригт хүчтэй шуурганы урсгал Арканзас мужийг дайран өнгөрсөн тул түүний үг үнэн байж болох. Зарим хүмүүсийн үзэж буйгаар Шинэ жилийн шөнө олон тооны салют буудсанаас болж хар хөөндий цочирсон байж болзошгүй аж. Биологичид ч мөн адил шувуудын үхэл цочирдолттой холбоотой гэж хэлж байсан юм.
Харин Фолкоепингийн хувьд шуурганы урсгал дайрч өнгөрөөгүй бөгөөд салют буудуулсан явдал гараагүй гэжээ.
Э.Очирт