“Монгол хүн 2020” хөтөлбөрийн үзэл баримтлал

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

“Монгол хүн 2020” хөтөлбөрийн үзэл баримтлал

Ардчилсан нам үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялагийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг бүтээх зорилго тавьжээ.

Гэвч ихээхэн байгалийн баялаг, өргөн уудам газар нутаг, онгон дагшин байгальтай, үндэсний дундаж IQ –ийн төвшингөөрөө дэлхийд эхний 5 дугаар байранд ордог аж.  Монгол хүн өдгөө хүний хөгжлийн төвшингөөрөө дэлхийн 169 орноос 100 дугаар байранд ордог байна. Харин нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээгээр 125-р байранд. Гэвч эрүүл мэндийн дундаж үзүүлэлтээр 138-т, боловсролын үзүүлэлтээр эрэмбэлэгдсэн эхний 68 улсын дотор харин багтах хэмжээнд хүрээгүй байна.

Ихэнх Монгол хүний амьдрах орчны чанарын үзүүлэлт доогуур төвшинд EPI индексээр 149 орноос 100-д,  ядуурал 36.1% ажилгүйдэл 11.6% төвшингөөрөө дэлхийн дунджаас 1.3 дахин өндөр байна. Харин өндөр хөгжилтэй орнуудаас барагцаабал 2.5 дахин илүү төвшинд байгаа аж.

Иймээс Ардчилсан нам төр нь иргэнээ дээдлэх, хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх “Монгол Хүн 2020” хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго үндсэн санаа нь Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, Аюулгүй орчин бүрдүүлэх гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж