Windows 7 дэмжих тоглоомын консоль

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Windows 7 дэмжих тоглоомын консоль

Зүгээр л тоглоом тоглодог PSP авахад
сэтгэлд хүрэхгүй байгаа бол уг алганы консоль/компьютерийг худалдаанд
гарахыг хүлээгээрэй. Хэрэв та санаж байвал манай сайтад өнгөрсөн намар
уг төхөөрөмжийн тухай анх гарч байсан.

Өмнөд солонгосын OCOSMOS компани уг
алганы консоль/компьютерээ CES 2011 үзэсгэлэнгээр албан ёсоор
танилцуулах бөгөөд энэ онд худалдаанд гарч магадгүй.

Үзүүлэлтийн хувьд яг одоогоор
дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч Intel-ийн Dual-core CPU-тай Windows 7
үйлдлийн системтэй гэнэ. Windows 7 ажиллахыг бодоход боломжийн өндөр
үзүүлэлттэй байх бөгөөд Excel дээр хүснэгт хийгээд, Word дээр материал
шивэнгээ төрөл бүрийн сонирхолтой тоглоом тоглоод, их л хэрэгтэй эд байх
нь дээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж