Nexus S смартфоныг 1.2GHz хүртэл оверклок хийж болно

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Nexus S смартфоныг 1.2GHz хүртэл оверклок хийж болно

ARM Cortex-д суурилан бүтээсэн
Samsung-ийн Hummingbird CPU бол өнөөгийн смарфтонын хамгийн шилдэг
процессоруудын нэг. 1GHz-ийн үйлдвэрийн давтамжтай байсан ч уг CPU-тай
смартфоныг өөр гүйцэх хурдтай утас гарч ирэхгүй.

Зөвхөн компьютерийн зарим эд ангиудад оверклок хийдэг гэж боддог хүмүүс андуурсан бололтой.

Hummingbird-аар тоноглосон, мөн kernel
зөвшөөрсөн Nexus S-ийг 1.2GHz хүртэл аюулгүй оверклок хийж болох тухай
xda-developers-ын форумд бичжээ. Ганцхан асуудал байгаа нь хэрэв уг
утсанд оверклок хийсэн тохиолдолд Bluetooth нь таг болчихдог гэнэ.

Хэрэв та Nexus S смартфонтой, bluetooth
хэрэглэдэггүй, бас утсаа 20% илүү хурд, хүчтэй болгоё гэвэл эх
сурвалжийн линкээр ороорой.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж