Секундын дотор гар утас цэнэглэх технологи боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Секундын дотор гар утас цэнэглэх технологи боловсруулжээ

Францын Эрдэм шинжилгээний үндэсний төвийн мэргэжилтнүүд АНУ-ын Дрекселийн Их сургуулийн физикчидтэй хамтран электрон хэрэгслийг богино хугацаанд бүрэн цэнэглэх боломжтой шинэ технологи боловсруулав.

Цахилгаан цэнэгийг хэдхэн хоромд хуримтлуулж, хөдөлгүүрийг шаардлагатай энергиэр хангах конденсаторыг тэд зохион бүтээжээ. Энэ дэвшилт технологийг ашиглан долоо хоног дахин цэнэглэхгүйгээр ажиллаж чадах смартфон, эсвэл нэг хоногийн турш цэнэгээ барих зөөврийн компьютерийг зохион бүтээх боломжтой болсон аж.Эрдэмтэд энэ конденсаторыг аль болох хямд өртгөөр үйлдвэрлэлд нэвтрүүлж олонд хүргэхийг зорьж байна.

Эх сурвалж: “nyabo.mn”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж