Блейк Гриффин бидний хүслийг биелүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Блейк Гриффин бидний хүслийг биелүүлнэ

2009 оны драфтын номер нэг, энэ жил рүүки статустай тоглож буй “Лос-Анжелес Клипперс” багийн довтлогч Блейк Гриффин бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд оролцохоор болжээ. Блейк Гриффиний тохолтын бичлэгүүд Youtube сайтын хандалтаараа жинхэнэ сенсаци тарьж байгаа бөгөөд магадгүй шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэх нь тодорхой болж байх шиг. Хоёрдугаар сарын 19 ны өдөр Степплс центрт болох бүх оддын тоглолтод тэрбээр талбай дээр гарч, өөрийн хүчирхэг үзүүлбэрүүдээ дэлхий нийтэд харуулах нь ээ. “Клипперс”-ийн рүүкитэй “Милваки Бакс” багийн холбон тоглогч Брандон Женнингс, “Оклахома Сити Тандер” багийн довтлогч Серж Ибака, “Вашингтон Визардс” багийн төвийн тоглогч Жавал Макги нар өрсөлдөхөөр болжээ. Эдгээр залуу тоглогчид бүгд дасгалжуулагчтай байхаар болсон нь энэ жилийн бүх оддын хөтөлбөрийн бас нэг онцлог юм. Криффиний дасгалжуулагчаар хоёр удаагаийн аварга Кэнни Смит, Женнингсийг Даррил Доукинс, Ибакаг Кевин Дурант, Макгиг Крис Уэббэр нар дасгалжуулах аж.

Өмнө нь “Клипперс”-ийн түүхэнд тус багийн өмсгөлтэй ганцхан тоглогч слэм данкийн аварга болж байсан нь Брент Бэрри. 1996 онд тогтоож байсан түүний амжилтыг үргэлжлүүлэх үүрэг Блейк Гриффинд иржээ. Дасгалжуулагч Винни дел Негро залуу тоглогчоо бүх оддын тоглолтод оролцохоор амжилтыг үзүүлж байгаа гэжээ. Түүний гаргаж байгаа статистик үзүүлэлтүүд тэр тоглолтод  оролцох ёстойг харуулж байгаа ч хожигдол, хожлын зөрүү үүнд их нөлөө үзүүлж байгаа хэмээн дасгалжуулагч нь ярьжээ.

Ямартай ч энэ удаагийн бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох тэмцээн сонирхолтой BIG MEN–ийн тэмцээн болох нь. Гэхдээ Женнингс юу хийх нь сонирхолтой л байна. Одоогоор тэрбээр бэртэлтэй байгаа билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж