“Энержи ресурс” хувьцаа 10,44 хонконг долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

“Энержи ресурс” хувьцаа 10,44 хонконг долларт хүрчээ

Монголын компани Хонгконгийн бирж дээр IPO хийсэн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал өнгөрсөн оны аравдугаар сарын 13-ны өдөр болж байв. Анх 7,02 хонгконг долларын нэрлэсэн үнэтэй 975 дугаартай хувьцааны ханш он гарсаар хурдтай өсч эхэлжээ. Оны эхний дөрөв дэх өдрийн арилжаагаар ханш 10 хонгконг ам.долларыг давсан байна. Өчигдрийн арилжааны хаалтаар 10,28 хонгконг доллар байсан бол өнөөдөр үдээс өмнөх арилжаагаар бага зэрэг буурч 10,06 болжээ. Ханш 12,30 цагийн байдлаар 10,40 болсон байв, одоогийн байдлаар тус хувьцааны хамгийн өндөр 10,44 байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж