Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Ном хурууллаа

Өнгөрсөн намар өвөл Дорнодчуудын хувьд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан бэрхшээлүүдтэй тулгарсан хүндхэн жил байлаа. Энэ бүхний цаана ачааны хүндийг үүрдэг хүмүүс бол аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтан алба хаагчид байдаг.

Бид аварна, хамгаална, туслана уриатай Аймгийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн XYII жарны хаврын тэргүүн сарын шинийн 12 ны билэгт сайн өдрийн 09.00-12.00 цагийн хооронд аймгийн төв гандан Данргигданаажил хийдэд аливаа гамшиг ослоос авран хамгаалагч “Мах гал бурхан”-ыг тахиулсан байна.

Гарч байгаа туулай жилдээ амар амгалан тайван байж, байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, гал түймэр бүү нүүрлээсэй хэмээн даатган залбирал үйлдэж, ном хуруулжээ.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж