Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Овоот толгойн нүүрсний ордод олборлолт явуулдаг  “Саусгоби сэндс” ХХК уурхай дээрээ нүүрс буталж ангилах байгууламжийг барьж эхэлжээ. Уг байгууламж нь нүүрснээс хоосон чулуулгийг салгаж, ордын өөр өөр давхаргын нүүрсийг хооронд нь хольж өндөр чанартай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай юм байна. Энэ байгууламжийг барьснаар шинээр 30 орчим ажлын байр бий болох гэнэ. Нүүрс буталж ангилах байгууламж энэ онд ашиглалтад орох бөгөөд байгууламжийн нийт өртөг 25 сая орчим ам.доллар гэнэ. Байгууламж нь нүүрс хүлээж авах 300 тоннын багтаамжтай юүлэх бункер, нүүрсийг 50 мм-ээс доош хэмжээтэй жижиглэх бутлуур, ангилсан нүүрсийг тээврийн машинд ачих хөдөлгөөнт нуруулдагч зэргээс бүрдэх аж.      

 Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж