
Энэ хөтөлбөрийн үр дүнд Монгол улс мэдлэгт сууриласан, өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай болно гэж төлөвлөсөн байна.
“Монгол Хүн 2020” хөтөлбөрийг Хүний эрх чөлөө, Эрүүл мэнд, Боловсрол, Ажил орлого, Аюулгүй амьдрах орчин гэсэн 5 чиглэлээр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсгүүд боловсруулж байгаа бөгөөд цаашид хөтөлбөрийг эрдэмтэд, судлаачид болон нийт иргэдийн дунд бүх нийтийн санал асуулгыг өрнүүлж хэлэлцүүлэх аж.
2011 оны 1-р сараас Дорнод аймгаас эхлэн аймаг бүрт энэ хөтөлбөрийг хэлэлцүүлэх аж. Тэгсэнээр аймгийн дэд хөтөлбөрийг гаргаж түүнийг нэгтгэн “Монгол Хүн 2020” улсын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлхээр төлөвлөсөн байна.
“Монгол Хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар нийгмийн өмнө тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурлын хэмжээг багасгаж хувь хүний эдийн засгийн боломжийг бүрэн хангуулах эдийн засгийн хувьсгалын шинэ үе шат эхэлнэ гэж АН-ын удирдлага, гишүүдийн зүгээс үзэж байгаа аж.