Бен Арфа бүрмөсөн “шаазгай” боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Бен Арфа бүрмөсөн “шаазгай” боллоо

“Ньюкасл Юнайтед” баг Францын шигшээ багийн хагас хамгаалагч Хатим Бен Арфаг “Марсель” багаас бүр мөсөн авчээ. Энэ зун зээлээр авсан Бен Арфа нь “Шаазгайнууд”-ын бүрэлдэхүүнд нэгдсэн даруйдаа багийн дундын шугамд баттай байр сууриа олж авсан юм. Нэгэнт багт үр дүнтэй тоглолт үзүүлж байсан учраас “Ньюкасл”-ын удирдлага Бен Арфаг “Марсель” багаас бүрмөсөн худалдаж авсан байна. Гэрээний нөхцөл, мөнгөн дүн тодорхой бус байгаа юм. Өмнө нь “Олимпик Лион” багаас “Марсель” 8,5 сая фунтээр түүнийг худалдаж авч байсан болохоор тэр хэмжээний мөнгөөр зарагдсан гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. Ямартай ч 23 настай хагас хамгаалагч Сэнт Жэймс Парк цэнгэлдэхэд 2015 оны зургадугаар сарын хүртэл үлдэхээр болсон байна. “Би Ньюкасл багтаа үлдэхээр болсондоо үнэхээр их баяртай байна. Энэ бол үнэхээр агуу клуб. Хөгжөөн дэмжигчид, тоглогчид, дасгалжуулагч бүгд үнэхээр гайхалтай” гэж тоглогч “Ньюкасл”-ын албан ёсны вэбсайтад ярилцлага өгчээ. Одоогийн байдлаар Бен Арфа хөлийн гэмтлээ эдгээж, эргэн талбайдаа гарахад ойртсоор байна. Тэрбээр “Манчестер Сити” багийн эсрэг аравдугаар сард тоглох үед эсрэг багийн Нигель ди Ёнг бүдүүлэг алдаа гаргаж, хөлийг нь хугалсан билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж