Бэкхэм Премьер лигт ирэхээр болов

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Бэкхэм Премьер лигт ирэхээр болов

Их Британийн BBC Sports-ын мэдээлснээр MLS-ын “ЛА Галакси” багийн удирдлагууд Дэвид Бэкхэмийг зээлээр тоглуулахыг зөвшөөрсөн гэнэ. “Блэкбурн”, “Тоттенхэм”, “Ньюкасл”, “Бирмингэм” гээд Премьер лигийн хэд хэдэн багууд Английн шигшээ багийн экс-ахлагчийг авахаар хөөцөлдөж байгаагаас хамгийн боломжтой нь “Тоттенхэм” байгаа юм. Хойд Лондонгийн багт бэлтгэл хийж байсан Бэкхэмийг авахаар Харри Рэднапп ихээхэн хүчин чармайлт тавьж байгаа гэнэ. Бүр гэрээний нөхцөлүүдээ ч тохирсон сурагтай. Гэрээний заалтад боломжийн хэмжээний мөнгөн дүн багтсанаас гадна тоглогч гэмтвэл даатгалд хамруулж байгаа аж. Хэрвээ гэрээг үзэглэвэл 35 настай хагас хамгаалагч “Тоттенхэм”-ийн өмсгөлтэй 11 тоглолтод оролцох боломжтой юм. MLS-ын улирал завсарлаад гуравдугаар сарын 15-нд үргэлжлэх учраас тэр хүртэл Бэкс лигийн болоод цомын хэд хэдэн чухал тулаанд тоглоно. Хамгийн түрүүнд энэ амралтын өдөр FA Cup-ын  хүрээнд “Чарльтон Атлетик” багийн эсрэг тоглох юм. Мөн лигийн хүрээнд энэ сарын 16-нд хуучин баг “Манчестер Юнайтед”-ын эсрэг тоглоно. Ямар ч байсан Бэкхэм эргэн Премьер лигт ирвэл лигийн өрсөлдөөн улам л сонирхолтой болох биз.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж