Хойд Солонгос уулзалт хийх санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос уулзалт хийх санал тавьжээ

Өчигдөр орой Хойд Солонгосын зүгээс дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн албан ёсны мэдэгдэл хийсэн байна. БНАСАУ-ын албан ёсны мэдээллийн сувгаар дамжуулан Пхеньяан Солонгосын хойгт үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдлыг эцэслэхийн тулд Өмнөд Солонгосын талтай ямар нэг нөхцөл тавихгүйгээр уулзахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэдний дамжуулсан мэдээллээр бол Хойд Солонгосын тал энэ уулзатыг “хэнтэй ч, хэзээ ч, хаана ч хийхэд” бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Харин энэ талаар Өмнөд Солонгосын хамгийн том холбоотон гэгдэх АНУ өөрийн байр сууриа иэлрхийлэхдээ “энэ мэдэгдэл нь Хойд Солонгос асуудалд нухацтай хандахгүй байгаагаа харуулсан хэрэг боллоо” гэж дүгнэж байгаа юм.

Харин Хойд Солонгосын тал Сөүлтэй оролцооны өргөн хүрээтэй уулзалт яриа, харилцан тохирох боломжийг санал болгож байгаа гэдгээ тодорхойлоод энэ нь одоогийн хүнд хэцүү байдлаас гарах цорын ганц гарц байх болно гэж мэдээлэлдээ дурджээ. Мөн Хойд Солонгосын талаас, “ Бид Өмнөд Солонгосын улстөрийн намууд болон төрийн байгууллагуудыг оролцуулаад бүх талын оролцоотойгоор нааштай яриа хэлэлцээр, харилцан тохиролцсон шийдвэрүүдийг гаргахын төлөө байна” гэж тодорхой мэдэгдэж байгаа аж. Хойд Солонгосын гаргаж байгаа энэ саналын талаар Өмнөд Солонгосын гол холбоотон гэгдэж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өөрийн улсад айлчлал хийж байгаа Хойд Солонгосын гол холбоотон гэгдэх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жейчитэй санал бодлоо солилцож байгаа юм байна. Хойд Солонгос энэ мэдэгдлийг гаргахын өмнөхөн Өмнөд Солонгосын талаас тавьсан энгийн хоёр иргэнийхээ амь насыг үрэгдсэнтэй холбогдуулан уулчлалт гуйхыг шаардсаныг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдэж байсан юм. Мөн энэ асуудлаар Азийн орнуудын санаа бодлыг “тандахаар” аялал хийэ байгаа АНУ-ын тусгай элч удахгүй Хойд Солонгост очих төлөвтэй байгаа аж.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж