Кассано “АС Милан”-д хүчин зүтгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Кассано “АС Милан”-д хүчин зүтгэнэ

Шинэ он гармагц нээгдсэн өвлийн солилцоон цонхыг ашиглан Италийн “АС Милан” клуб итали довлогч Антонио Кассаног эгнээндээ нэгтгэжээ. Кассано хэдийнэ багийнхантайгээ нэгдэж, Дубайг зорьсон боловч клубын удирдлага даваа гаригт энэ мэдээллийг албан ёсоор баталж, клубынхаа вэбсайтад мэдээлсэн байна. “Сампдория” багт хүчин зүтгэж байсан Кассано клубын ерөнхийлөгч Риккардо Гарронтой таарамж муутай байсан учир багаасаа явахаар болж, улмаар “Сампдория”, “Реал Мадрид” болон “АС Милан” багуудын оролцсон наймаанд “Милан” хожжээ.

Өвлийн амралтаа авсан Сери А лигийн тоглолтууд өнөөдрөөс үргэлжлэх бөгөөд “АС Милан” “Кальяри”-тай тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж