Амстердам хотноо ирээдүйн автобусийг нийтэд танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Амстердам хотноо ирээдүйн автобусийг нийтэд танилцуулав

Ирээдүйн автобус 15 метрийн урттай бө­гөөд 23 зорчигч тусгай бүхээгт тав тух­тай байрлах юм. Энэ гайхамшигт автобусны бүхээг интернэт, телевиз ба орч­ны хяналтын төхөөрөмжүүдээр тоноглогджээ. Энэ автобус цахилгаан хөдөл­гүүртэй бөгөөд тэр нь хүчтэй аккум­лятороос цэнэг авдаг. Автобусыг бүтээх­дээ пуужингийн үйлдвэрлэлийн материалуудыг ашигласан байна. Ав­то­б­усын нэг онцлог нь түүний хоёр талд дээрээсээ онгойдог найм найман хаалгатай.
Том овортой ч Superbus харьцангуй хөн­гөн. Түүний их биеийг “сансрын техни­кийн” нүүрс төрөгчийн хавтангуудаар хийсэн байна. Зорчигчдод тав тухыг маш олон тооны цахим системүүд өгдөг ажээ. Ирээдүйн автобус 240 км/цагийн хурдыг үзүүлж чадах бөгөөд жолоодлого нь бас цахим төхөөрөмжийн тусламжтайгаар амархан байгаа гэнэ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж