“Universe Best Songs”-ын шүүгчид өөрчлөгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

“Universe Best Songs”-ын шүүгчид өөрчлөгджээ

“UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs-2011” наадам ирэх сарын нэгнээс эхлэх гэж байна. “Universe Best Songs-2010”дууссанаас хойш тус тэмцээнд оролцох дараагийн авьяастныг бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд бүртгэл дуусах ажээ. Харин энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж  байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл тус наадмын хатуухан ерөнхий шүүгч болох Д.Жаргалсайхан  чөлөө авч байгаа сурагтай.  Тэрбээр  2011 онд “Чингис хаан” хамтлагийн 20, “Соёл эрдэнэ” хамтлагийн 40 жилийн ой гээд ажил ихтэй байгаа тул чөлөө авахаар болсон байна. Одоогоор түүний оронд шүүгчээр хэн суух нь тодорхойгүй байгаа ажээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж