Ерөнхийлөгч маргааш хариу өгнө

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч маргааш хариу өгнө

УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилснөөр байнгын хороодын хуралдаан хаалттай болж, сонгогчид сонгосон гишүүдийнхээ юу хийж байгаа талаар мэдээлэл авч чадалгүй дөрөв дэх өдрөө “холбоо тасраад” байна. Хуулийн холбогдох заалтад хориг тавиулахаар Парламентын сэтгүүлчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд маргааш 16.00 цаг гэхэд хариу тодорхой болох аж. УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2010 оны арванхоёрдугаар сарын 31-ний 16.00 цагт УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм байна. Хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан Ерөнхийлөгч түүнд хориг тавих эрхтэй. Энэ хугацаа маргааш 16.00 цагт дуусах юм байна.

Төрийн ордонд парламентын сэтгүүлчдийн ажил хаялт үргэлжилж, өдөр тутмын сонинууд улс төрийн мэдээлэл нийтэлдэг зай талбайгаа хоосон гаргаж байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж