Эссе бичлэгийн уралдааны дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Эссе бичлэгийн уралдааны дүн гарчээ

Монголбанк хувийн хэвшлийн гадаад зээл, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, бусад улс орны туршлага, өнөөгийн тулгамдсан асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор “Хувийн хэвшлийн гадаад зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт эссений уралдааныг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан билээ. Энэхүү уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж дүнгээ гаргасан байна.

Энэхүү уралдаанд нийт 11 оюутан эссегээ ирүүлснийг агуулга, бүтэц, найруулга, техникийн алдаагүй байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд тэргүүн байрыг Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн IV дамжааны оюутан Г.Мөнх-Эрдэнэ авчээ. Харин удаах байрт МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн III дамжааны оюутан Ц.Батзориг шалгарсан байна. Эдгээр оюутны бүтээлийг үзэхийг хүсвэл Монголбанкны вэб сайтаас унших боломжтой.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж