Ах, дүү Кличко фитнесс клубыг рекламдав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Ах, дүү Кличко фитнесс клубыг рекламдав

Украйны шилдэг тулаанчид болох ах, дүү Виталий, Владимир Кличко нар
Германы McFit фитнес-сүлжээний шинэ рекламд тогложээ. Шоглоом гэмээр уг
рекламд ах, дүү хоёр нэлээд таргалчихсан сандал дээр суун хажуугаараа
өнгөрсөн шаргал үст бүсгүйчүүдийг уйтгартай харцаар үдэж, өндөр
илчлэгтэй асар том савтай хоол идэн суух аж. Кличкогийн ах, дүүс 2008
оны нэгдүгээр сараас McFit сүлжээний рекламд зургаа авахуулж иржээ. Тэд
өнөөгийн энэ рекламаа хүртэл дасгал сургуулилтаа хийн үзэгчдийг дасгалын
зарчимд сургаж байлаа. Өмнө нь ах дүү хоёр йогурт, шар айраг, шампунь
болон нусны алчуурын рекламд тоглож, хэтэвчээ зузаалж байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж