Кома, Сайнс нар дөрөв дэх гараанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Кома, Сайнс нар дөрөв дэх гараанд түрүүллээ

Дакар раллигийн дөрөв дэх гараа өчигдөр нийт 554 км зайд үргэлжлэн явагдлаа. Энэ гараа Аргентинийг орхин Андын нуруугаар дайран өнгөрөх сонирхолтой маршрутын дагуу явагдсан юм. Улмаар далайн төвшнөөс 4800 метрийн өндөрт уралдах нь уралдааны хамгийн өндөр хэсэг болж байна. Энэ гараанд мотоцикльчид 207 км зайд Атакамагийн цөлөөр уралдах бөгөөд тэдний хувьд анхны бартаат замын уралдаан нь болж байгаа юм. Мотоциклийн ангилалд хоёрт бичигдэж байсан Испанийн Марк Кома энэ өдөр хоёр цаг, дөрвөн минутын хугацаанд замаа дуусгаснаар нийлбэр дүнг манлайлж эхэлсэн байна. Тэрбээр ийнхүү Дакар раллигийн гурав дахь түрүүгээ авчээ. Харин аваргаа хамгаалж байгаа Сайриль Деспре Комагаас 16 секундээр хоцорч, бариалснаар нийлбэр дүнгээр Комагаас хоёр секундын дараачаар бичигдэх болсон юм. Энэ гарааны гуравт Франчиско Лопез Контардо хурдалсан. Өнгөрсөн жил өөрийн нутагт болсон гараанд түрүү авч байсан Чили тамирчин энэ жил ч амжилтаа давтахыг хүсч байгаа нь гарцаагүй.

Харин суудлын автомашины төрөлд Карлос Сайнс тэргүүллээ бататгаж чадлаа. 207 км-т тэрбээр нэг цаг, 57 минут, есөн секундыг зарцуулсанаар энэ жилийн гурав, карьерынхаа 20 дахь түрүүг авч нийлбэр дүнг итгэл төгс тэргүүлж явна. Түүнтэй гол өрсөлдөөнийг үзүүлж байсан Катарын Нассер Аль Аттияа 50 секундын дараачаар барианд орсноор нийлбэр дүнгээр Сайнс дөрвөн мин, 24 секундын илүүтэй болжээ. Хэдийгээр Стефан Петерансель энэ гарааг эхний хэсэгтээ тэргүүлж байсан ч Сайнсаас нэг минут, 22 секундээр илүү цаг үзүүлсэн байна. Карьерынхаа туршид 22 удаа автомашины ангиллын гарааг өөрийн нэрээр бичүүлж байсан алдарт тамирчин маань нийлбэр дүнгээр гуравдугаарт бичигдлээ. Дакар ралли ийнхүү Чилийн нутагт орж ирлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж