Шави “Барса”-гийн рекорд амжилтын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Шави “Барса”-гийн рекорд амжилтын эзэн боллоо

Испанийн шигшээ болон “Барселона” клубын хагас хамгаалагч Шави Эрнандез клубынхаа түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч боллоо.  Испанийн эзэн хааны цомын тэмцээн буюу Копа Дел Рейн дөрөвний нэг шигшээд үлдэхийн төлөө “Атлетик Билбао”-тай тоглон 1:1 харьцаатай тэнцэхэд тэрбээр багийнхаа өмсгөлтэй 550 дахь тоглолтдоо оролцсон юм. 1973-1988 оны улиралд хүчин зүтгэж байсан хамгаалагч Мигуэль Бернандо 549 тоглолтод оролцож, “Барса”-гийн рекорд амжилтыг эзэмшиж байжээ. Блауграна улмаар цомын тэмцээнээ үргэлжлүүлэх эрхээ тэнцээний дараачаар авсан юм.

Тоглолтын эхний гоолыг Эрик Абидал оруулсан бөгөөд “Барса”-д авчирч байгаа түүний анхны гоол нь энэ байсан юм. Гэвч 85 дахь минутанд “Билбао”-гийн Фернандо Лиоренте тэнцээний гоолыг оруулсанаар тус тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн юм. Гэвч “Барселона” эсрэг багийн талбайд гоол оруулсан гэдгээрээ дараагийн шатанд шалгарчээ. Сарын өмнө хоёр баг Кэмп Ноуд учраа таарахад хуурай тэнцэж байсан.

“Барселона” ийнхүү багийнхаа түүхэн амжилтыг үргэлжлүүлсээр байна. Тэд одоогийн байдлаар 25 тоглолт дараалан хожигдоогүй яваа бөгөөд энэ нь 1973-1974 оны улиралд үзүүлж байсан амжилтаас хоёр тоглолт дутуу болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж