Амьдралаа шинээр эхэлмээр байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Амьдралаа шинээр эхэлмээр байна уу?

Хавар байгаль дэлхий өнгөө засдаг шиг  хүмүүс ч бас амьдралаа шинээр эхлэх эрч хүч олж авдаг.  Хэрвээ та хаврын энэ өдрүүдэд стрессийг мартаж, эрч хүчтэй байж, амьдралдаа шинэ уур амьсгал оруулмаар байгаа бол доорх зөвлөгөөг дагаад үзээрэй.

Гэрээсээ, өрөөнөөсөө гарч хүн амьтантай уулзаж, ярилцах цагаа ихэсгэ.

Загас, жимс ногоо хоол хүнсэндээ түлхүү  хэрэглэ.
Амьдралын хэв маягаа өөрчилж, идэвхитэй дасгал хөдөлгөөн хэрэглэ.
Өөрөө өөртөө өдөр бүр хагас цаг зарцуулж бай.

Аливаа зүйлийг өөдрөгөөр харахыг хичээ.
Бүтэхгүй байгаа зүйлд өөрийгөө зовоож, муухай аашлах хэрэггүй. Өөрийгөө нийгмээс тусгаарладаг зожиг хүмүүст оюуны хомсдол бий болох эрсдэл өндөр байдаг байна.  Сонирхол  нэгтэй хүмүүстэй нэгд.

Бусдыг уучилж сур.
Дуртай зүйлээ хийж, хоббитой бол.

Хөгшрөлттэй бүү эвлэр.
Өдөрт  7,000 – 12,000 алхам алх.  Долоо хоногт дор хаяж  хоёр гурван удаа явган алхах нь ухаан санаа сэргэг байхад тустай.

Педометр худалдан авч өдөрт явган алхахдаа алхаагаа тоолж бай.
Бүжгийн клубт элсэж, үдэшлэгт яв. Бүжиг хамгийн  үр дүнтэй дасгал хөдөлгөөн, идэвхитэй амралт болдог.

Цэцэг тарьж, юм нэхэх нь ухаан санаагаа төвлөрүүлж, стресс тайлах шилдэг арга.

Аэробекийн дасгал уураг тархинд зайлшгүй хэрэгтэй цус, хүчил төрөгчийг бий болгодог.  Түүнээс гадна ой тогтоолт, уураг тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Ухаан тэлэх тоглоом тоглож, гадаад хэл сур.

Ном унших, захиа бичих зэргээр өөрийгөө завгүй байлга.
Гадаад хэл сурснаар хүний IQ нэмэгдддэг бөгөөд энэ нь ой тогтоолтыг сайжруулдаг.

Очиж үзээгүй газраар явж, шинэ танилуудтай бол. Орчноо солих нь шинэ  бэрхшээл бий болгодог ч боломжийн олон хаалгыг нээдэг.

Хөгжим тоглож сур.
Сонгодог хөгжим сонсох нь шинэ зүйл сурах чадварыг нэмэгдүүлдэг.
Бэрхшээлээс зайлсхийлгүй  газар дээр нь шийдэж сур.
Бясалгал хийж, өөрийгөө таньж мэд.

Хааяа ч болов үгүй гэж хэлж  бай.  
Сонгодог хөгжим сонсч, гадаад хэл сурч, эрүүл хоол идэж, тайван байх нь эрүүл амьдралын хэв маяг бөгөөд уураг тархины үйл ажиллагаанд  сайнаар нөлөөлдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж