iPhone-оос болж, Газол бэлтгэлээсээ хоцорчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

iPhone-оос болж, Газол бэлтгэлээсээ хоцорчээ

Гурав дахь дараалсан түрүүгээ авах зорилт тавьсан ч нэлээд асуудалд ороод байгаа “Лос-Анжелес Лейкерс” багийн гурван тоглогч “Мемфис Гриззлис”-тэй хийх тоглолтын өмнөх бэлтгэлээс хоцорчээ. Тэдний нэг нь довтлогч По Газол. Багийн дотоод уур амьсгал болоод багийн тоглолт төдийлөн сайнгүй байгаа энэ үед бэлтгэлээс хоцорсон нь асуудлыг бүр дэвэргэж болох. Гэвч энэ нь тэдний буруу биш аж. Он гарснаас хойш iPhone утсанд асуудал олноор үүсэх болж, тус компанитай гомдлууд олноор ирэх болсон бөгөөд эдгээр олон хохирогчдын нэг хэсэг нь “Лейкерс”-ийн тоглогчид болжээ. Сонирхолтой нь, “Миний сэрүүлэг ажиллаагүй, тэгээд би хоцорч сэрсэн” гэж Газол хэлжээ.
Газол хэдийгээр шидэлтийн бэлтгэлд амжиж очсон гэж хэлж байгаа ч багийн зүгээс Газол тэрхүү бэлтгэлд ирээгүй гэж мэдээлсэн байна. Гэхдээ iPhone-ийн хохирогч зөвхөн Газол байгаагүй аж. Түүнээс гадна хоёр тоглогч бэлтгэлээс хоцорсны нэг нь Люк Уолтон юм байна. Гэхдээ гурав дахь хүн нь Коби Брайнт биш гэж эх сурвалж мэдээлжээ.
Улмаар По Газол “Мемфис”-ийн эсрэг ердөө 10 оноо, найман самбараас бөмбөг авалт, таван удаа бөмбөгөө алдсан гэсэн тун тааруу тоглолтыг үзүүлсэн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж