Ц.Мөнхсоёл тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхсоёл тоглолтоо хийнэ

“Хонгор охин үр минь”, “Аавдаа очмоор болох юм аа”, “Дуулмаар дуулмаар аав ээж хоёр минь” зэрэг дуунуудаараа олны сонорыг мялаасан МУСТА Дуучин Цагаандалайн Мөнхсоёл хоёр дахь бие даасан тоглолтоо хийхэд болжээ.

Тэрбээр анхны цомгоо 2007 онд гаргаж байсан юм. Мөн бие даасан тоглолтоо 2008 онд хийсэн бөгөөд одоо урын сандаа 40 гаруй дуутай гэнэ.

Ц.Мөнхсоёлын хоёр дахь бие даасан тоглолт энэ сарын 14-нд 19 цагаас болох ба уг тоглолтод МУГЖ Г.Батбаяр, С.Ганзориг, МУСТА Ж.Эрдэнэдалай нар оролцох аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж