Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

2011 оны 01 сарын 06

Христийг загалмайлсаны баяр

Исусийг Иоанн загалмайлан угаасан гэх “бэлгэдлийн” бууринд

Армянд Зул сар ба Загалмайлсны бая­­руу­дыг хам­тат­­ган тэм­дэглэдэг. Мөн тэр нь Лива­ны армян­чуудын баяр болдог. Загал­майлс­­ны баяраар Грек ба Кипрт амралтын өдөр. Бурхан төрсөн нь Испани, Эквадор, Уру­г­вай, Доминикан, Пуэрто-Рико, Австри, Лихтенштейн, Хорвати, Сан-Марино, Швед, Финлянд, Герман (Бавари, Баден-Вюртемберг, Саксония-Ангальт мужуу­дад албан ёсны баяр) улсын баяр ба амралтын өдөр.

“Зул сарын өмнөх сүүлчийн өдөр өнгөрлөө. Өвлийн цэлмэг, гэгээтэй шөнө ирэв. Одод гийжээ. Сар эрхэмсгээр тэнгэрт мандан сайн хүмүүс ба ертөнцөд Христийг алдаршуулан магтаж, баярлуулан хөгжөөхөөр гэрэлтүүллээ.
Өглөөнөөс илүүтэй жавар чангарч чимчигнүүлнэ. Гутлын уланд хүйтэн чихарах нь хагас бээрээс сонсогдохоор чимээгүй. Байшингийн цонхоор залуусын бараа ха­раг­даж эхлээгүй, чи­ха­рах цасанд гүйн гара­хаар гоёж буй охид бүсгүйчүүдийг нуу­цаар харах мэт сар нэгэн удаа цон­хоор шагайв. Гэнэтхэн нэгэн байшингийн яндан­гаар утаа олгойдон тэнгэрт үүл болон хөөрөв. Утаа­тай хамт хогийн шүүрээ унасан шулам дээш хөөрлөө”

 (Николай Васильевич Гоголь, “Зул сарын өмнөх шөнө”)
Үнэн алдартан шашинтнуудын хувьд энэ 6-наас долооны орой ба шөнө нь Зул сарын өмнөх шөнөөр тооцогддог ба энэ үеэр чөтгөр, шулам амилна гэх. Энэ шөнө мэргэ төлгөө үздэг ажээ.

Телеграфын аппаратыг анх удаа ажиллуулж үзүүлэв

1838 он: Аме­рикийн Нью-Жер­с­и мужийн Мор­рис­таун хотын Спи­дуэллийн үйлд­вэрийн ширэм хай­луулах тасагт Сэм­юэль Морзе (1791–1872) Альфред Вайлийн (1807–1859) хамт өөрсдийн бүтээсэн телеграфын аппа­ратыг  анх удаагаа ажиллуулан үзүүлжээ.

Цахилгаан телескоп бүтээсэн төхөөрөмждөө патент авах өрөгдлөө өгөв

Нипковын дисктэй, Зөвлөлтийн  анхны механик зурагт

1884 он: Ца­хил­гаан оч үүсгэх төхөөрөмжөөр туршилт хийж бай­гаад гэрэл ца­хил­­гаанд шууд нөлөөлдөгийг хамгийн анх Германы фи­зикч Герц олж тогтоосон юм. Цэнэглэгдсэн дам­жуу­лагч хэт ягаан туяагаар цохиулахад өөрийн цэнэгээ хурдан алддаг гэж Герц тогтоогоод энэ тухайгаа 1887-1888 онуудад бичихдээ түүндээ тайлбар хийгээгүй байв. Гэрэл цэнэгт үйлчилдэгийг Германы  Гальвакс, Италийн Риги, Английн Лож нарын физикчид ч тайлбарлаж чадаагүй юм. Эдектроныг Жозеф Томсон дөнгөж 1897 онд л нээсэн юм. Электронгүйгээр фотоэфектыг тайлбарлахгүй.

Дүрсийн механикаар эргүүлэн харах систем XIX зууны сүүлчээс Дэлхийн  II дайн хүртэл хөгжиж ирлээ. Энд олон янзын систем санал болгосноос хамгийн практик хөгжлийг оюутан Пауль Нипковын зээрэнцгийн тусламжтайгаар дүрсийг дамжуулах  арга өгсөн юм. Германы эрдэмтэн Пауль Нипков телескоп үзэгдлийг зээрэнцгийн тусламжтайгаар хүлээн авах механик системдээ патент авахаар 1884 онд өрөгдлөө тэрээр өгсөн байв. Тэрээр өөрийн бүтээлийг “цахилгаан телескоп” гэж нэрлэжээ. Дамжуулж байгаа дүрс нь хурдтайгаар цэг цэгээрээ мөр мөрөөрөө “тэмтрэгдэх” бөгөөд гэрэл дүрсний цэгээс ойн зохих гэрэлтүүлгийг өгдөг байна. Нипковын зээрэнцэгт Архимедын  мушгианы дагуу нүхлэгдсэн байсан ба зээрэнц­гийг эргэхэд нэг нүх нь нэг эгнээг гэрэл­түүлдэг аж.  Энэ аргыг хожим телевизийн механик системд  хэрэглэсэн байв.

Тивүүдийн нүүлтийн үзэл санаагаа Альфред Вегенер гаргажээ

1912 он: Франкфурт хотноо болсон Германы Геологийн нийгэмлэгийн хурал дээр Германы цаг уурч, геофизик, туйл судлаач Альфред Вегенер (1880–1930) илтгэл тавин орчин үеийн геологийн шинжлэх ухааны үндэс болсон тивүүдийн нүүлтийн үзэл баримтлалаа гаргажээ. 1930 оны эхээр Вегенер Гренландын  мөсөнд эмгэнэлтэйгээр амиа алджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж