IT салбарын шилдгүүд БГД-ээс төрнө

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

IT салбарын шилдгүүд БГД-ээс төрнө

УИХ-ын
гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилгаар Мобиком корпораци, Өндөр занги
Пяранлайн Боловсролсанхамтран нийслэлийн Баянгол дүүргийн ЕБС–иудын 9-10
дугаар ангийн сурагчдын дунд IT буюу Мэдээллийн технологийн олимпиадыг
2010 оны 12 сарын 18-19-ны өдрүүдэд ШУТИС-ийн КТМС дээр зохион
байгуулжээ. Уг олимпиад нь өсвөр залуу үеийнхний мэдээллийн технологийн
боловсролыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн
алхах боломжийг нэмэгдүүлэх, багш сурагчдын мэдлэгээ дээшлүүлж, туршлага
солилцох боломжийг нээж өгөх зорилготой юм байна. Мэдээллийн
технологийн олимпиадад оролцогчид 3 төрлөөр эрдэм мэдлэгээрээ өрсөлдсөн
байна.

НЭГ:
“Гар утас  миний амьдралд” сэдвээр эссэ бичих уралдаанд 4200 сурагч оролцож, эцсийн шалгаруулалтанд 338 эссэ үлдсэнээс,

1-р байр Н. Содонтуяа /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
2-р байр Н.Номин-Эрдэнэ/ ”Сэтгэмж” цогцолбор сургууль/,  Б.Цэрэнлхам /51-р сургууль/
3-р
байр Э.Болорчимэг /77-р сургууль/, Г.Энхбаатар /13-р сургууль/,
Б.Энхжин /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/ нар эзэлж, “Мобиком”-ын гар
утас, BE шинэ дугаар, нэгж, BE фудболка, англи хэлний толь бичиг
зэргээр шагнагджээ.

ХОЁР:
Компьютерийн програм, вэб
хуудас, гар утасны програм, чөлөөт чиглэлээр бүтээл зохиох уралдаанд 30
гаруй бүтээл ирүүлснээс 11 бүтээлээр presentation тавиулж шалгаруулахад,

1-р байр Б.Амарсайхан /13-р сургууль/
2-р байр Э.Төгөлдөр /78-р сургууль/, П.Эрдэнэбаяр /28-р сургууль/
3-р
байр Ц.Мөнхтүшиг /113-р сургууль/, А.Батбаяр /54-р сургууль/, Н.Мөнхтөр
/38-р сургууль/ нар эзэлж, Мобиком гар утас, BE шинэ дугаар, нэгж, BE
фудболка, англи хэлний толь бичиг зэргээр шагнагдсан байна.

ГУРАВ:
Програмчлалын олимпиадад сургууль бүрээс шалгарсан 40 гаруй сурагчид оролцож

1-р байр Б.Чойжилбуу /28-р сургууль/
2-р байр Ж.Шинэбаяр /28-р сургууль/, Б.Төрболд /28-р сургууль/
3-р
байр Л.Наран /47-р сургууль/, Н.Ардаарагчаа /”Эрдмийн өргөө” цогцолбор
сургууль/, Б.Бат-Орших /73-р сургууль/ нар эзэлж, ширээний компьютер,
Мобиком гар утас, BE шинэ дугаар, нэгж, BE фудболк, англи хэлний толь
бичгээр шагнагджээ.

ДӨРӨВ:
Сурагчдаа сайн бэлтгэсэн мэдээлэл зүйн багшаар,

1-р байр М.Баасан /28-р сургууль/
2-р байр Т.Оюунбаатар /78-р сургууль/
3-р байр Б.Эрдэнэчимэг /”Сэтгэмж” цогцолбор/ нар шалгарч мөнгөн шагналаар шагнагджээ.

Олимпиадын
хаалтын ажиллагаандУИХ-ын гишүүн, Өндөр Занги Пяранлайн “БОЛОВСРОЛ”
сангийн тэргүүн Ц.Мөнх-Оргил, түүний аав Монгол Улсынгавъяат эмч,
анагаах ухааны доктор Н.Цэнд, Мобиком корпорацийн ерөнхийлөгч Л.Болор,
БГД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Галсанжав, КТМС-ийн тэргүүлэх
профессор А.Эрдэнэбаатар нар оролцон шагнал гардуулжээ. Мөн олимпиадад
оролцсон нийт сурагчдад Англи хэлний гарын авлага бэлэглэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж