Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Хангайн Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 21-26 хэм, говийн бүс нутгаар  13-18 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй . Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 17-19 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж