Жилд 33 улсаас эм импортолж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Жилд 33 улсаас эм импортолж байна

Манай улсад Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж бодис, биологийн идэвхит бүтээгдэхүүн, ариутгал халдваргүйтлийн бодис ханган нийлүүлэх 184 байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн 25 үйлдвэр, 1200 гаруй эмийн сан, түүний салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Эм ханган нийлүүлэх 61 байгууллага жилд 33улсаас нийт 46 тэрбум орчим төгрөгийн эм импортлодог байна. Харин дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа өргөжиж давхардсан тоогоор 370 орчим нэр төрлийн, 14 тэрбум төгрөгийн эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэн 12,9 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг  ба энэ нь манай эм, эмнэлгийн хэрэгслийн нийт зах зээлийн  23,3 орчим хувийг эзэлж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж