Өнөөдөр болох үйл явдлын тойм

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох онцлох үйл явдлаас хүргэж байна.

  • Монголын хэвлэлийн хүрээлэнд 11 цагаас Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. Хуралд “Онги гол” хөдөлгөөн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, өмгөөлөгч Ц.Монгол, Т.Дашдэмбэрэл оролцох юм байна.

  • "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэний хөдөлгөөний зохицуулагч Б.Лхагважав, О.Магнай, Г.Уянга нар энэ сарын 16-нд улс төрийн цуглаан зохион байгуулахтайгаа холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлажээ.

  • "Монгол ньюс" мэдээллийн төвд 12.00 цагаас “Хар сүлдний тахилга”-ын талаар Арго багш мэдээлэл хийнэ.

  • "Монгол ньюс" мэдээллийн төвд 14.00 цагаас Бүтэн өнчин хүүхдүүдийн оюуны боловсролд зориулсан “Шилдэг номтой, шилдэг тоглолт” бүх оддын хандивын тоглолтын талаарх мэдээллийг сонирхох боломжтой аж

  • Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр  10:30 цагаас Үйлдвэр комбинатын цагаан хаалганы хойно байрладаг Хан-Уул дүүргийн 28-р цэцэрлэг дээр иж бүрэн тоглоом гардуулна. Энэ жилд  нийслэл, аймаг орон нутгийн 27 цэцэрлэгийг иж бүрэн тоглоомоор хангахаар төлөвлөөд байгаа ажээ.

П.Наран  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж