Сүрьеэгээс сэргийлэхэд 18 сая ам.доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Сүрьеэгээс сэргийлэхэд 18 сая ам.доллар зарцуулна

Азийн хөгжлийн банкнаас энэ онд 14 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болжээ. Уг мөнгөөр нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдийг шинэчлэх, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг загвар эмнэлэг болгон өргөтгөх, эмийн аюулгүй байдлыг хангахад зориулах аж. Мөн Глобаль сангийн хамт олон  өнгөрсөн онд ДОХ,Сүрьеэгийн төсөлд 1,4 сая ам долларыг зарцуулсан бол энэ онд сүрьеэгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг бэхжүүлэхэд 18 сая ам долларын төсөл шинээр нэмж авахаар болсон байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж