Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асардаг бол тэтгэмж авна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асардаг бол тэтгэмж авна

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч, ажил хийдэггүй, хөдөлмөрийн насны иргэн хуулийн дагуу мөнгөн тэтгэмж авах эрхтэй байдаг аж. Хэрвээ  ийм тохиолдолд  тухайн иргэн тэтгэмж авахыг хүссэн өргөдөл, хоёр хувь цээж зураг, асруулагч хүнийг байнга асрах, эмнэлгийн хяналтад байлгах шаардлагатайг тогтоосон сумын ерөнхий эмч, дүүргийн мэргэжлийн эмч нарын хяналтын комссын тодорхойллолт  шаардлагатай юм байна. Мөн асруулагч хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх , хуулбарын хамт ажил хийдэггүй гэсэн засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэн харьяаллынхаа нийгмийн ажилтанд өгөх хэрэгтэй. Тухайн хүний тэтгэмж авах эсэхийг  тогтоохдоо өргөдөл өгснөөс нь эхлэн 24 сараар тооцдог аж. Дашрамд дурьдахад,  хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь насанд хүрээгүй тохиолдолд 18 нас хүртэл нь асрагчид нь тэтгэмж олгох юм байна.
 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж