iPad-ын төгс өрсөлдөгч буюу ”хавтан”-гуудын тулаан

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

iPad-ын төгс өрсөлдөгч буюу ”хавтан”-гуудын тулаан

Apple” компанийн бүтээл iPad таблет компьютерийн зах зээлд тун удахгүй хоёр дахь “ихэр”-ээ төрүүлж, хувьсгал хийхээр зэхэж буй. Худалдаанд гарсан даруйдаа таван сая хувь зарагдсан Стив Жобсын “шидэт хавтан” ирэх сард шинэхэн, ширүүхэн өрсөлдөгчтэйгээ нүүр тулахад бэлдэх хэрэгтэй болжээ. Түүний өрсөлдөгч нь “Blackberry” компанийн “Playbook”. iPad-ыг бодвол харьцангуй авсаархан бөгөөд утасгүй холбоогоор мэдээлэл дамжуулахад гол анхаарлаа хандуулсан нь хэрэглэгчдийн эрэлтэд бүрэн нийцэж байгаа аж. Зөөврийн уг компьютерийг 399 ам.доллараар худалдахаар зэхэж буй нь ч хэрэглэгчдийн хэтэвчинд ээлтэй байх юм. “Blackberry Playbook”-ийг энэ оны эхний улиралд АНУ-д худалдаалж эхлэх бөгөөд дараагийн улирлаас бусад улсын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Шинээр мэндлэх “Blackberry Playbook”-ийн үзүүлэлтийг сонирхуулъя.

  • 7 инч LCD дэлгэцтэй (1024х600, WSVGA).
  • Олон үйлдэл зэрэг ажиллуулж болдог, мэдрэгч бүхий дэлгэцтэй.
  • 1 GHz dual-core процессортой.
  • 1 GB RAM-тай.
  • Урдаа (3MP) болон ардаа (5MP) хоёр HD камертай. 1080p HD видео бичдэг.
  • Тоглуулах видео формат: 1080p HD Video, H.264, MPEG, DivX, WMV
  • Тоглуулах аудио формат: MP3, AAC, WMA HDMI видео гаралттай
  • Bluetooth: 2.1 + EDR
  • Холболт: microHDMI, microUSB
  • Дараах системийн үйлдлийг дэмждэг: WebKit/HTML-5, Adobe Flash Player 10.1, Adobe Mobile AIR, Adobe Reader, POSIX, OpenGL, Java
  • Маш нимгэн, авч явахад авсаархан бөгөөд хэмжээ 130mm x 193mm x 10mm, жин нь ердөө 400 грамм.

Ж.Тэгшжаргал
“Монгол Ньюс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж