Гүйлтийн цанын Хятадын цуврал тэмцээн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Гүйлтийн цанын Хятадын цуврал тэмцээн өндөрлөлөө

Манай урд хөршид сүүлийн хэдэн жилийн туршид тасралтгүй зохион байгуулагдаж байгаа цанын цуврал тэмцээний финалын  уралдаан болж өнгөрлөө. Зүүн хойд Хятадын Чаньчунь хотод болсон энэ тэмцээнд 10 орны 80 орчим мэргэжлийн цаначин ирж оролцсон байна. Эрэгтэйчүүдийн 5.7 км-ийн чөлөөт уралдаанд Шведийн цаначид доминант байж чадсан юм. Нэгдүгээр байрт Адам Йоханссон орсон бол түүний араас нутаг нэгт тамирчин Андрес Хойгберг хурдалсан байна. Харин эмэтэйчүүдийн 1,3 км-ийн спринтүүдын уралдаан тун сонирхолтой өрнөжээ. Тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөнд Норвегийн тамирчин Мари Эйде, Хятадын шигшээ багийн тамирчин Ман Дандан нарын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөсөн байна. Эцсийн мөчид эзэн орны тамирчин Ман ялалт байлууснаар тэмцээний аваргаар тодорчээ. Түүний хувьд нийт замаа гурван минут, найман секундэнд туулсан нь өнөөдрийн хамгийн шилдэг үзүүлэлт байсан байна. Ман Данданы хувьд энэ удаагийн тэмцээн томоохон бэлтгэл болсон юм. Тэрээр энэ сарын 30-ны өдөр Казахстаны Астана хотноо нээлтээ хийх Азийн өвлийн наадамд оролцохоор болоод байгаа гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж