АНУ, Аргентины гаалийнхны маргалдаан

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

АНУ, Аргентины гаалийнхны маргалдаан

АНУ-ын цэргийн нисэх онгоцны ачаанд Аргентин улсын гаалийнхан шалгалт хийж, их хэмжээний цэргийн зэр зэвсэг хураан авсантай холбогдуулан АНУ мэдэгдэл хийж, аргентины гаалийн байгууллагын үйл ажиллагааг “цаг үеэ олоогүй” үйлдэл хийсэн тул  Буэнос Айресаас “уучлалт хүсэх” шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Төрийн Департментийн Латин Америкийн орнуудын асуудал хариуцсан дэд нарийн бичгийн дарга Артуро Валенсуэла нарийн засгийн газрын гишүүд аргентины гаалийн хураан авсан зүйлийг нэн даруй АНУ-д буцаан өгөх ёстой гэж мэдэгдсээр байгаа ажээ.

Аргентинд цэргийн зориулалттай материал тээвэрлэж очсон онгоц гаалийн мэдүүлэгтээ ямар материал хүргэж ирснээ бүрэн мэдүүлээгүй тул хураан авсан тул ийнхүү хоёр орны хооронд маргаан үүсээд байгаа аж.

Аргентины гаалийн байгууллага мэдүүлснээр америкийн цэргийн нисэх онгоцны ачаанд цэргийн зэвсэг техник, их хэмжээний морфин, утсан холбоог замаас сонсох техник, маш боловсронгуй GPS техник болон хугацаа нь өнгөрсөн эм тарианууд байсан ажээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж