Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Эдин Жеко “Сити”-д

Энэ тухай яриа нэлээн хэдэн сарын өмнөөс гарсан ч зуны солилцоо наймааны үеэр хоёр тал тохиролцоонд хүрээгүйн улмаас наймаа түр хойшлоод байсан билээ. Харин шинэ он гарч, өвлийн солилцоо наймааны цонх нээгдмэгц Арабын тэрбумтан Шех Мансурын эзэмшдэг “Ман Сити” Боснийн тоглогчийг өөрийн болгохоор дахин оролдлого хийж эхэлсэн юм. Энэ удаад тэд санасандаа хүрсэн бололтой. Багийн ерөнхий дасгалжуулагч Роберто Манчинигийн мэдэгдсэнээр хоёр тал тохиролцоонд хүрч, Боснийн довтлогч Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглох боломжтой болсон гэжээ. “Арсенал”-тай хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Роберто Манчини хэлэхдээ “Бид Вольфсбург клубтэй тохиролцоонд хүрсэн, үүний тухай Арсеналтай хийх тоглолтын дараа дэлгэрэнгүй мэдээллэх болно. Тэр бол гайхалтай тоглогч, Европын бүхий л том багууд түүнийг авахыг хүсч байгаа. Бид эхлээд Жеког Ситигийн тоглогч болохыг нь хүлээх хэрэгтэй харин ирсэн хойно нь бид өөр зүйлийг ярьж болох юм” гэсэн нь багахан шуугиан дэгдээгээд амжлаа. Ийстлэндийн баг Бундеслигийн Босни довтлогчийн төлөө 35 саяаас дээш фунтын үнэ төлсөн бололтой. Эдин Жеко “Вольфсбург”-ийг Бундеслигийн аварга болсон жил 26 гоол оруулан дэлхий нийтэд өөрийгөө анх таниулсан. Харин энэ жил 17 тоглолтод оролцож, 10 гоолыг эсрэг багийн хаалганд оруулаад байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж