Коло Туре, Адебайорын нар гар зөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Коло Туре, Адебайорын нар гар зөрүүлжээ

Английн Премьер лигт энэ улиралд “Манчестер Сити” тун амжилттай тоглосоор байна. Баян Араб эзэдтэй тус баг мөнгөний хүчээр олон сайн тоглогчдыг багтаа элсүүлж, ур чадварын илүүгээр хүснэгтийн дэд байрт бичигдэж байгаа. Гэхдээ багийн дотоод уур амьсгал тун хүндхэн байгаа гэнэ. Энэ нь өчигдөр болсон үйл явдлаас улам тод харагдаж байна. Өнөөдөр “МанСити” “Арсенал”-тай 22 дугаар тойргийн тоглолтоо хийнэ. Энэ тоглолтын өмнөх бэлтгэл дээр хамгаалагч Коло Туре, довтлогч Эмануэль Адебайор нар гар зөрүүлээд амжжээ. “Арсенал”-ын хуучин андууд бэлтгэлийн үеэр нэг баг болж тоглосон бөгөөд гэнэтхэн маргалдсан талаар гэрч ярьсан байна.  Үүнийг нь анзаарсан Роберто Манчини хоёр тоглогчийг өөр багт салгаж тоглуулсан ч хоорондоо таарсан тоглогчид улам илүүгээр маргалдаж, улмаар хэсэгхэн зуур гар зөрүүлээд амжсан байна. Багийн нөхдүүд нь хурдан хугацаанд салгаснаар асуудал дуусан аж. Энэ явдал “Сити”-д гарч байгаа эхний хэрэг биш юм. Сарын өмнө Марио Балотелли мөн л бэлтгэлийн үеэр Жером Боатенгтэй муудалцаж, шуугиан тарьж байсан билээ. Эндээс “Ман Сити” багийн дотоод уур амьсгал хэр халуун, эсвэл хэр хүйтэн нь харагдаж байгаа биз. Багийн босс Манчини ч энэ тухайд “том асуудал” гэж товчхон хариулжээ. Энэ асуудлаа хурдхан шийдэхгүй бол “Сити” цомын өрсөлдөөн байтугай топ дөрвийн байрнаас ч удахгүй бууж магадгүй юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж