Венгер Велаг “зээлдүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Венгер Велаг “зээлдүүлнэ”

“Арсенал” болон Мексикийн шигшээ багийн залуу довтлогч Карлос Вела энэ улирлыг дуустал аль нэг багт зээлээр тоглох болжээ. Түүийг “Болтон” баг авах магадлал хамгийн өндөр байгаа аж. “Арсенал”-ын менежер Арсень Венгер өнгөрсөн жил Жак Уилшайэрийг зээлүүлж байсан “Болтон”-д Велагаа өгч магадгүй байна. “Түүнийг сонирхох маш олон баг байгаад би гайхаагүй. Учир нь тэр үнэхээр сайн тоглогч. Карлосыг шилдэг төвшинд тоглоосой гэж хүсдэг. Түүнийг аль болох хурдан явуулмаар байна. Түүнд илүү олон тоглолтод тоглох нь чухал шүү дээ.  Болтон санал тавьсан. Гэхдээ илүү сайхан санал өгч, түүнийг олон минут тоглуулах баг руу л түүнийг болно” гэж Франц мэргэжилтэн өгүүлжээ.
Энэ жил 21 настай Велагийн талбайд өнгөрүүлэх минут нь энэ улиралд хязгаарлагдмал байгаа. Маруане Шамах, Никлас Бендтнер, Робин ван Пэрси, Тео Уолкотт гэсэн урд шугамын тоглогчдод тэр дарагдсаар байгаа юм. Гэхдээ Вела энэ улиралд талбайд гарсан 11 тоглолтдоо гурван гоол оруулаад байгаа билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж