“Нью-Жерси Девилс” – “Миннесота Вайлд”

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

“Нью-Жерси Девилс” – “Миннесота Вайлд”

Сүүлийн таван жил дараалан плей-оффт шалгарч, тогтмол жигд амжилт үзүүлж байсан “Нью-Жерси Девилс” энэ улиралд хамгийн тааруу амжилт үзүүлж байгаа. Тэд энэ тоглолтын өмнө ердөө 22-хон оноотой дорнод бүсийн сүүл мушгиж байсан юм. Улирал талдаа орж байгаа энэ үед ийм амжилттай байгаа “Чөтгөрүүд” плей-оффт өрсөлдөхгүй гэдэг нь бараг тодорхой болоод байна. Нью-Жерси хотын мөсөн талбайн баг өнөөдөр  өрнөд бүсийн сулхан багуудын нэг “Миннесота Вайлд”-ыг хүлээн авсан ч хаалгандаа эхний гоолыг алджээ. Энэ байдал бараг уламжлал болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Эхний үеийн 12 дахь минутад “Миннесота”-гийн Кал Клуттербак сөрөг довтолгоогоор гоол оруулж, тооны харьцааг 1:0 болгосон. Харин хоёрдугаар үе эхлээд гурван минут өнгөрч байхад “Нью-Жерси”-гийн лидер Илья Ковалчук улирлын 10 дахь гоолоо оруулж, тооны харьцааг 1:1 болгосон байна. Гэсэн ч гуравдугаар үе эхлээд ганцхан минут өнгөрч байхад Клейтон Стонер Мартин Хавлатын дамжуулалтаар хожлын гоолыг оруулснаар “Миннесота Уайлд” 2:1 харьцаагаар “Нью-Жерси Девилс”-ийг хожлоо. Ингэснээр тэд 43 оноотой өрнөд бүсийн 12-р байрт бичигдэж эхэлсэн байна. Харин “Нью-Жерси” сүүлийн 15 тоглолтоос ердөө хоёр хожил авсан хар цувралаа үргэлжлүүлж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж