“Гамбург”-ийн 2011 оны эхний ялалт

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

“Гамбург”-ийн 2011 оны эхний ялалт

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн тойргийн тоглолтууд түр завсарлаж, багууд өвлийн амралтаа аваад байгаа энэ үеэр Бундеслигийн шилдэг клуб “Гамбург” Арабын Нэгдсэн Эмират улсад зочлон нутгийн “Эль Васл” багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Бундеслигийн бусад багууд амарч байх хугацаанд “Гамбург” бэлтгэлээ таслахыг хүссэнгүй, Эмиратын багийн урилгыг хүлээн авч, дулаан цаг агаарт нөхөрсөг нэгэн тоглолт хийсэн нь энэ юм. Тоглолтын найм дахь минутад Паобло Гуэрреро хөндлөн дамжуулалт мөргөж, тоглолтын салхийг хагалсан бол 25 дахь минутад Рүүд ван Нистелроой өөрөө 11 метрийн торгуулийн цохилт хийх эрх олж авч, амжилттай болгосноор тоглолтыг зочид тэргүүлж эхэлжээ. Хэдийгээр нөхөрсөг гэж нэрлэгдэж байсан ч Дубайн нөхөрсөг цомын тэмцээн тийм ч найрсаг уур амьсгал дунд өрнөсөнгүй. Шүүгч Ибрахим тоглолтын 28 дахь минутад дахин 11 метрийн торгуулийн цохилт заажээ. Энэ удаад талбайн эзэн багийнханд боломж олдож, Мохаммед Омар амжилттай цохилт гүйцэтгэн тооны харьцааг ойртуулсан байна. Талбайн зочид тоглолтыг эрчтэй эхлүүлсэн шигээ дуусгаж чадсангүй, харин “Эль Васл” довтолсоор 69 дэх минутад Махир Хасем тооны харьцааг тэнцүүлсэн бол тоглолтын төсгөлд буюу 93 дахь минутад Анис Бен Хатира гоолдож, “Гамбург” ялалт байгуулжээ. “Гамбург”-ийн дараагийн өрсөлдөгч нь “Аякс” байх бол “Эль Васл”, “Аль Шабаб” багууд нэг өдөр тоглолтоо хийх юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж