Баянзүрх дүүргийн боксчид шинэ хэрэгсэлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн боксчид шинэ хэрэгсэлтэй боллоо

Монголын олимпийн боксын холбооноос ирээдүйн тамирчдаа бэлтгэх үйл ажиллагааныхаа хүрээнд боксын спортын сургууль, клубуудэд боксын хэрэгсэл бэлэглэж байна. Өнөөдөр тэд Баянзүрх дүүрэгт энэ ажлаа үргэлжлүүлсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ихэнх боксын клубууд Баянзүрх дүүрэгт байрладаг учир Монголын олимпийн боксын холбоо тус дүүргийн Биеийн тамир, спортын газрыг сонгожээ. Холбооны ажилтнуудын хувьд нийт 250 мянган төгрөгийн өртөгтэй боксын дуулга, бээлийг гардуулан өгсөн байна. Энэ үйл ажиллагааны үеэр Баянзүрх дүүргийн “KO”, “Ширэн бээлий” клуб болон “Шавь” цогцолборын боксын дасгалжуулагчид ирж, шинэ хэрэгслүүдээ хүлээн авсан байна.Ү е үеийн шилдэг боксчдын төрөлх дүүрэг болсон Баянзүрхээс олимпийн аварга Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Н.Төгсцогт, ОУХМ З.Энхзориг нарын шилдэг тамирчид төрөн гарчээ. Монголын олимпийн боксын холбоо ч энэ амжилтыг нь үнэлэн хамгийн түрүүнд энэ дүүрэгт гар сунгаж байгаагаа нуусангүй. Цаашдаа ч холбооны зүгээс энэ арга хэмжээгээ үргэлжлүүлэхээ энэ үеэрээ хэлж байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж