Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Резиний үнэ нэмэгдэв

Резиний эрэлт нэмэгдэж буй ч хангамж буурах хандлагаас болж Токио хотод резиний үнэ огцом өсчээ. Зургадугаар сар хүртэлх урьдчилсан гэрээт үнэ 0,7 хувиар өсч, нэг килограм резин 429,4 иен /нэг тонн нь 5230 ам.доллар/ болсон нь рекорд үнэ байлаа. Хамгийн эрэлттэй байгаа гэрээний үнэ өнгөрсөн онд 50 хувиар өссөн юм.
Латексын экспортоор дэлхийд тэргүүлэгч Тайландын тариаланчид өвлийн улиралтай холбогдуулан нийлүүлэлтийг бууруулж байгаа аж. Хятад болон Энэтхэг улсын автомашины зах зээл хурдацтай өсч буй нь зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлж байгаа ч хангамж буурч байгаа нь үнэд нөлөөлөхөөр байгаа юм. Тайландад нэг килограм резин 154,55 бахт /5,13 ам.доллар/ болжээ. Тус улсад бороо орж байгаа нь нийлүүлэлтийг багасгаж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж