Дэлхийн банк юанийн бонд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк юанийн бонд гаргалаа

Дэлхийн банк анх удаагаа Хятадын юанийн бонд гаргасан байна. Энэ бонд нь олон улсын зах зээлд юанийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой юм. Банкны тооцоолж буйгаар үүнээс нийт 500 сая юанийг босгох аж. Түүнчлэн Азийн хөгжлийн банк болон “McDonalds” болон “Caterpillar” зэрэг томоохон компаниуд юанийн бонд гаргаж байсан юм. Ингэснээр Дэлхийн банкин дахь Хятадын хувьцаа нэмэгдэхээр байна. Дэлхийн банз нь хөгжиж бй орнуудад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлдэг билээ. Харин энэ хэмжээний юанийн бонд гаргаснаар БНХАУ тус банкны гурав дахь том хувьцаа эзэмшигч болох юм.
Хонгконгийн бирж дээр юань давамгайлсан бондын арилжаа ердөө гурван жилийн өмнө л эхэлсэн билээ. Хэдийгээр Хонгконг нь БНХАУ-ын нэг хэсэг ч санхүүгийн зах зээлийн хувьд нээлттэй, хавьгүй илүү хөгжсөн байдаг. Энэ бирж дээр өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Хятадын Засгийн газар юанийн бонд гаргаж эхэлсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж