Еврозоны инфляци шинэ өндөрлөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Еврозоны инфляци шинэ өндөрлөгт хүрчээ

Еврозон 1999 онд байгуулагдсанаас хойш инфляцийн төвшин өнгөрсөн оны зургадугаар сард хамгийн өндөр хэмжээнд очсон тухай мэдээлэл даваа гаригт гарсан байна. Улс төрийн сөрөг хүчний зүгээс Европын төв банкийг бодлогын хүүгийн төвшинг энэ долоо хоногт нэмэгдүүлэх асуудлыг буруушааж байгаа юм.
Зургадугаар сарын байдлаар инфляцийн төвшин өмнөх жилийнхээс дөрвөн хувиар нэмэгдэн байгаа нь төв банкны тооцоолж байснаас хоёр дахин их байгаа аж. Пүрэв гаригт Европын төв банк хүүгийн төвшинг 25 суурь оноогоор нэмэгдүүлж, 4,25 хувь болгоно гэж байгаа юм. Гэхдээ бодлогын хүүг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул сөрөг хүчнийхэн үнийн өсөлтийг бууруулахын тулд эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нь оновчтой шийдэл биш гэж мэдээлж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж