
Хүнсний гол хэрэглээ болох тус бүтээгдэхүүний үнэ Хар тэнгисийн бүс болон ОХУ болон Украинд ган гачиг болсонтой холбогдуулан өссөн юм. Гэхдээ зөвхөн энэ бүс гэлтгүй бусад орнуудад ч буудайн ургац буурах төлөвтэй байна. Паунд хямдарч, нийлүүлэлт багасч буй дээр био-түлшний үйлдвэрлэх хэрэгцээ өндөр байгаа нь үнэд нөлөөлж байгаа.
Арилжаалагчдаас авсан мэдээллээс харахад Их Британи улс 1,2-1,3 сая тонн улаан буудайг худалдаалсан байна. Энэ нь бүх хуримтлалаа дуусгачихсан гэсэн үг. Үүнтэй холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний үнэ 12 сарын дотор 5,5 хувиар өссөн нь 3,3 хувиар өссөн инфляциас ч илүү байгаа аж.
Дэлхийн газар тариалангийн бирж дээр нэг бушель улаан буудай 2,6 хувиар өсч, 8,15 ам.доллар болсон байна. Түүнчлэн нэг тонн рапсын үнэ 500 еврогоос давсан нь гурван жилийн турш харагдаагүй өндөр хэмжээ байлаа.