”Sweetymotion” Европыг зорино

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

”Sweetymotion” Европыг зорино

АНУ-д долоон жил уран бүтээл туурвиж байгаад ирсэн "Sweetymotion" хамтлаг эх орондоо ирээд өөрсдийн  бие даасан дөрөв дэх цомог "Sweetymotion"-г танилцуулан "Number one" тоглолтоо фенүүддээ өргөн барьсан билээ. Монголын рок, попын ертөнцөд "Emotion" нэрээр олны танил болсон тэд хамтлагийн бүрэлдэхүүнээ гурав болгон "Sweetymotion"   шинэ нэрээрээ эх нутагтаа хийсэн анхны тоглолтоороо бут авсан. Харин тус  хамтлагийнхан энэ шинэ жилээр хамгийн их эрэлттэй байсан юм. Шинэ оноо Монголдоо угтсан  тэдний хувьд өнгөрсөн арванхоёр дугаар сарын  1-нээс эхлэн албан байгууллагын шинэ жилийн захиалгад дарагдаж эхэлсэн аж. Тийм дээ ч тэд нэг дуугаа гурван саяар үнэлжээ. Дашрамд сонирхуулахад тэд тун удахгүй Европын орнуудаар хийхээр төлөвлөсөн аялан тоглолтдоо мордох нь ээ. "Sweetymotion"  хамтлагийнхан АНУ-д дуулаач, урлагийн менежмент чиглэлээр сурч байгаад  ирсэн бөгөөд монголд байх хугацаандаа  зарим хичээлээ интернэтээр онлайнаар авч байсан юм. Энэ удаа АНУ-г зорьж буй нь хичээл сургуультай нь холбоотой ажээ. Мөн тэд АНУ-аас Европыг зорин хоёр сарын турш аялан тоглолтоо хийх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж