
“Мисс Монголиа” тэмцээнээс ялагчийн титмийг хүртсэн “Хэцүү анги”-ийн Гэрэлээ буюу мисс Б.Бадамцэцэг оны өмнөхөн БНХАУ-ын Манжуур хотод болсон миссийн тэмцээнээс хоёр дугаар байрт шалгарчээ. Түүний шагналын буухиаг удаалан “Miss Mongolia 2010”-ын авьяаслаг миссээр шалгарч байсан мисс Т.Туяамаа гуравдугаар байрт шалгарсан байна. Эхний топ 10 гоо бүсгүйн тав нь монголын гоо охид байжээ. Ийнхүү монголыг гоо бүсгүйчүүд эх орондоо шагналын хур буулгалаа.
Г.Даша