“Эд хариуцагч нарын сургалт“ болов

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

“Эд хариуцагч нарын сургалт“ болов

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Эд хариуцагч нарын сургалт“ зохион байгууллаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн хуулийг хэрэгжүүлэхийн санхүүгийн сахилга бат болоод анхан шатны бүртгэлийг сайжруулах шаардлага урган гарчээ. Тиймээс санхүү төрийн сангийн хэлтсээс эд хариуцагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Сангийн сайдын тушаалаар бол “Мөнгөн хөрөнгө, үнэт цаас бараа, түүхий эд материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд хогшил, хүнсний зүйл, түлш, шатах тослох материал болон үр тариа, тэжээл бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэдгээрийн хүлээн авалт, хадгалалт, зарцуулах ажлыг гардан хариуцсан нярав, худалдагч, агент, аж ахуйн дарга, үр тарианы эрхлэгч гэх мэт албан тушаалтныг эд харицагч” гэнэ хэмээн эд хариуцагчийн эрхийн дүрэмд заасан байдаг аж. Тэрчлэн эд хариуцагч нар нягтлан бодох бүртгэл болон эдийн засгийн мэргэжлээр дээд, дунд мэргэжилтэй байж болох бөгөөд энэ талаар анхан шатны  мэдлэг эзэмшсэн хүн байна гэсэн болохоор янз бүрийн мэргэжлийн хүмүүс тэр бүр эд хариуцагч хийдэг гэлээ. Тиймээс энэхүү сургалт нь цагаа олсон үр дүнтэй сургалт болно хэмээн үзэж байгаа гэдгээ Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан хэлж байлаа. Сургалтаар төрийн сангийн төлбөр тооцооны журам, анхан шатны бүртгэл хөтлөлтөнд гарч байгаа алдаа, дутагдлыг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, эд хариуцагчийн эрхийн үүргийн дүрмийн талаар ярьж байсан юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж