Израиль Газын зурваст агаарын дайралт хийв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Израиль Газын зурваст агаарын дайралт хийв

Мягмар гаригт Израилийн байлдааны онгоцууд Газын хоёр хотод дайралт хийсэн байна. Энэ үеэр хүн үхсэн гэсэн мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм. Эхний дайралт Рафах хотод, харин хоёр дахь нь Хамас бүлэглэлийн цэргийн сургуулилт хийдэг Дэйр Эл-Балах хотод болсон байна. Израилийн батлан хамгаалах хүчний хийсэн мэдээллээс харахад дайралт хийсэн бүсүүд нь Хамас бүлэглэлийн террорист ажиллагааны төв бөгөөд хууль бус наймаа хийдэг суваг байсан аж.

Энэ ажиллагаа нь 13 мянган оршин суугчтай Ашкелон Шорын бүст Кассам пуужин харвасан явдлын хариу байсан гэх мэдээлэл байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж