-Аймгийн хэмжээнд томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн тоо өсч байгаа мэдээ байна. Өвчний үүсгэгч хэлбэрийг тогтоосон уу?
– Өвчний үүсгэгчийг нийслэлд дэлгэрээд байгаа H1N3 вирусээр халдварлаж байгааг тогтоосон. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн болохоор улирлын чанартай томуу давамгайлж байгаа. Ихэнхдээ 3-5 насны хүүхэд томуугаар өвчилж байна.
– Өвчин ихэсэх хандлагтай болж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
– Одоогоор бэлтгэл ажлуудыг хийж байна. Сумдаас мэдээ авч боловсруулж байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс саяхан 22 сая төгрөгийн томуунд зориулсан өвөрмөц үйлчилгээтэй эм ирсэнийг сумдад хуваарилаад дууслаа. Зудтай байгаа сумдаас мэдээлэл илүү авч, заавар зөвлөгөөг өгч байна.